би үхсэн ч миний мөрөөдөл үхэхгүй | |
БИ ХАНГАЛТТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ
Хүний гоо үзэсгэлэн гэж юу вэ? Ямар ч байсан хүн бүр гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо сайхан гэж хоёр өөр зүйл байна гэдгийг ойлгодог. Хүний гадаад гоо үзэсгэлэнг танихад нэг их цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагагүй, хамгийн амархнаар ердөө харах төдийд таньж, хүртэж, баясаж болно. Гадаад гоо үзэсгэлэн ихэнхдээ заяамал, түүнийг бий болгоход хүнээс нэг их хүчин чармайлт шаарддаггүй. Мөн амархан танигддаг сайн талтай ч тэр хэрээр амархан үгүй болж хувирдаг сул талтай. Таньхад амар байдаг болохоор хамгийн түрүүнд бид хүмүүсийн гадаад гоо үзэсгэлэн дээр тулгуурлаж дүг... render 2008room 1SUICIDESUICIDE Тэнгэрээр нисэж нисэж газарт буутал Тэнүүлч салхины зүггүй эс цусаар тараад Тээр хол гэж санагддаг бүхэн дэргэд юм шиг Тэмүүлж, тэвчиж явсан бүхэн үнэ цэнэгүй... Хэдийн л ингэж өөрөөсөө гарч Хөлгүй тэнгэрийн хэсэг болж Хүслийнхээ судсыг хэрчих байсан юм Хариуд нь хүйтэн амгалан биеэр дүүрлээ: Би үхдэл үү, эсвэл бурхан уу? 2009.6.20... Сургамжит өгүүллэг цувралаар-2 миний орчуулгаарАМЬДРАЛЫН СУРГАМЖ Тэр арван нэгэн настай байлаа. Тэр боломж олдох бүрийд Нью Хампшир нуурын голд орших арал дээрх усам боомтын гэрээсээ холдож загасанд явдаг байлаа. Ан агнуурын хорио эхлэхээс нэг хоногийн өмнө тэр аавтайгаа үдэш загасчлахаар явав. Тэр загасны уургандаа жижиг мөнгөн дэгээ зүүгээд усанд шидэн сургуулилаж байв. Дэгээ усны мандлыг зүсэн ороход үүссэн долгион шингэж буй нарны туяанд гялтаганаж, мөнгөн долгионууд яг л нууранд шумбах сар адил байлаа. Загасны уурга махийхад тэр ямар нэгэн том зүйл уурга үмхэснийг ойлгов. Аав нь түүнийг маш чадварлагаар нуур дагуулан загасаа... Сургамжит өгүүллэг цувралаар-1 миний орчуулгаар
Хоёр жилийн өмнө байна уу даа, сургамжит өгүүллэг гээд нэрээр гараад байдаг энэхүү little story-нуудыг англи, монгол хэл дээр зэрэг гаргая гэсэн санаа байсан юм. Хэл дөнгөж сурч байгаа хүмүүст туслах болов уу, мөн би өөрөө бага ч гэсэн бүтээл гаргавал өөрөө урам авах болов уу гэж бодсон хэрэг. Гэвч одоо хүртэл хэрэгжүүлсэн зүйл алга. Гэхдээ энийг хэвлэхгүй байх. Тэгэхээр блогтоо л цөөхөн хэдийг нь оруулья даа.
ХАЙР БОЛ ОНЦГОЙ ЗҮЙЛ Хайртай хүндээ тоогдохгүй байх хэдий шаналгаатай ч түүндээ сэтгэлээ нээн хэлж чадахгүй байхаас илүү шаналал гэж үгүй байх. Магадгүй бурхан биднийг сайн хү... Миний дуртай афоризм 1-Г. Аюурзанын орчуулгаар.ХҮН Энэ хорвоо дээр түмэн янзын эд зүйл бий. Хүний сэтгэлд түг түмэн мэдрэмж, газар дэлхий дээр хийх ажил түм бум бий. Хэрэв үүнийг гутранги нүдээр харах юм бол тэдгээр нь утга учиргүй юмсын бөөгнөрөл болно. Харин гэгээрсэн нүдээр харах юм бол хөндөж болшгүй дэг журам тогттоно. Эд юмсын эрс тэс ялгаанд сэтгэл зовинох юун? Аль нэгийг нь сонгож авах, аливааг урьдаас тааж мэдэх гэж зүдэх нь ч юун? Хун Цзычэн Хэн нэгний оюун ухаан өөрсдийнхөөс маань өөр үзлээр цэнэглэгд... Гаж донтонгуудын давхцалдаан
Өнөө өглөө гэрийн дэлгүүрт ороод цай сахар авах гээд ортол эр эмгүй хөгшин залуугүй үс нь сэгсийсэн, хувцас нь сундуйрсан, ам нь бүүнкэрлчихсэн, нүд нь улаан гэж яаваа, гартиглачихсан, цусгүй цагаан царайтай хүмүүс л хаа нэгтэйгээс ирсэн зомбинууд аятай чив чимээгүй биенийгээ мөргөчих шахан чимээгүйхэн хөлхөлдөнгөө ямар нэг юм хайгаад нэгжээд байх шиг байнаа. Бодуул шар тайлах, гэдэс цатгах, амны цангаа гаргах, толгой тархины гажуудалыг зогсоох юм л хайжаагаа бололтой. Өчигдөр дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр байгаагүй л байлтай, энэ хүмүүсийн гаж дон яагаад хөдөлчихдөг байнаа. Дашбал...
Бодол1Амьдралд хүчгүйдэж давчдахын цагт хань болох зүйл хүнд хэрэгтэй байдаг. Энэ л шалтгаанаар хүмүүс өөрт нь хэрэгтэй үед бэлэн байж байх, дэм авах зүйлсийг нөөцөлдөг. Бурханд итгэх, номонд дурлах, спортод хорхойтох, архинд донтох гэх мэт. Хэцүү үедээ бурханд залбиран дэм авахыг хүснэ. Хэцүү үед аваад унших номтой байх сайхан. Мөн хэцүү үедээ дуртай багынхаа тоглолтыг үзэж дарамтнаасаа түр ч болтугай ангижирч болно. Хэцүү үедээ архи ууж ухаанаа алдан бүхнийг мартаж болно. Амьдралд тохиолдох хэцүү болгоныг даван туулахын тулд хүнд байнгын хийхийг хүсдэг зүйл гэж байдаг. Гэвч хүмүүс хүмүүсээ тэр бол... Anna Karenina by Leo Tolstoi
Хэдэн жилийн өмнө энэ романыг уншиж дуусаад ийм тэмдэглэл бичиж байсан байх юм. Энийгээ ямар нэгэн засваргүй шууд орууллаа. Нээрээ зуун жилийн ганцаардлын тэмдэглэл байгаа юмсан, тэрийгээ нэг янзлаад оруулчих юмсан даа.
АННА КАРЕНИНА Лев Толстой
Зохиолоос таалагдсан ишлэлүүд. Жаргалтай айл гэр бүхэн цөм адил төс атал жаргалгүй айл гэр бүр өөр өөрийнхөөрөө зовлонгоо эдлэх бүлгээ. Өөрийгөө ятгаж, сэтгэлээ хуурч үл чадна. Тэр ч байтугай эцэж турж, хөгширсөн, нэгэнт зүс царай муудсан, ердөө л айл гэрийн сайн санаат эх хүнээс цаашгүй, гоц гойдын юм юу ч үгүй эгэл энэ бүсгүйд шударга ёсыг б... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудУхааралБодол сэтгэлийн үзүүрт Арай л бишээ Гайхалтай гайхамшигтай миний амьдрал бусад гэхдээ л өөр Сүүлийн бичлэгүүдЗАЛУУУУУУУУУСАААААААА ТАААГАААРАЙБи аз жаргалтай хүн мөн болуу? хуурамч хэрнээ чин үнэн энэ л байна. өчигдөр буюу 11.17.энэ бол гайхамшиг энэ өдөр энэ насны минь жаргал Хаанаас хэн гэгч нь вэ хө сайнуу хүмүүсэээ Найзуудarch_tseegii director DESI gvn gump Тархи өрөмдөгч Тодбэх |