би үхсэн ч миний мөрөөдөл үхэхгүй | |
Юунаас ч үүдсэн юм, энэ бодол маань эцэстээ аз жаргалыг яаж аль болох удаан өмчлөх вэ гэсэн эргэцүүлэл болоод төгсчээ
Энэ насандаа жаргахгүй бол ирэх насандаа шамбалын оронд төрж үхэлгүй мөнх үүрд жаргана. 1921 оноос өмнө монголд дэлгэрээд байсан бурхны шашин ийм л зүйлийг номолж байсан. Гэхдээ ирэх төрөлдөө жаргахын тулд буян үйлдэж, бурхны номонд сүсэглэх ёстой. Буян гэдэг нь лам нарыг тэжээх, сүм хийд бариулах мөнгө, хандиваар хэмжигдэнэ. Гуутай бурханд духаа зулгартал мөргөхийг хэлнэ.
Гэтэл гэнэт ийм бодол зурсхийлээ. Ирээдүйн жаргалын төлөө одоо байгаагаа золиослох хэрэгтэй гэсэн бидний ихэнхийн амьдралд мөрдөгддөг зарчим энэ насандаа жаргахгүй бол ирэх насандаа шамбалын оронд очиж төрнө гэснээс ялгаа ... Бичлэг
Яруу найраг бол миний хувьд өөртөө нээсэн хамгийн гайхамшигт ертөнц. Миний хамгийн ихээр эрхэмлэдэг, хүндэлдэг, дотор нь байхад аз жаргалыг мэдэрдэг тийм ертөнц. Тиймээс тэр ертөнцийг бүрдүүлэгч яруу найраг гэсэн нэрэн доор өөрийнхөө толгой холбосон болхи үгсийг оруулж зүрхэлсэнгүй ээ. Тиймээс ч өөрийнхөө бичсэн зүйлсийг бичлэг гэж нэрлэхээр шийдсэн юм. Ердөө л миний доторх ертөнцийн болхидуухан илэрхийлэл гэх үү дээ. Гэхдээ л миний нэг хэсэг болохоор блогтоо оруулахаар шийдлээ.
Peter Callasen Зүсний минь цаана нуугдах Гэрэлт төрхийг Анзаараагүй болохоор Зүрхний минь гүнд цохилох Их хүслий... ХУУЧИН САНДАЛ
Клод МонеХуучирч гандсан явган сандал
Хуурамч хайр, хоосон үнсэлтэд залхсан бүсгүй мэт Намрын цэцэрлэгт уйтгарлана. Хөлөөр нь хөглөрөх сүүлчийн навчис Нулимс адил салхинд хийснэ... Хэзээ, хаана, хэдүйд би Хэний төлөө Хуучирч гандсан явган сандал шиг Гуниглан чичирч явлаа? Сэтгэлийн минь гүнд тийм нэгэн дурсамж үлджээ Сэршгүй бөх нойрондоо дурсамж минь автжээ. Залуу нас минь тэр дурсамжийн цаана Замд гарч үзээгүй мөрөөдөгч адил, Зандалчинд хөөгдсөн ишиг адил хоцорчээ... Ц. Буянзаяа 2002.4.4 ...Шүлгүүд Г.АЮУРЗАНА
Зохиолч Г. Аюурзана бол номнуудаараа миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн гэж хэлж болно. Миний олон бодлууд аюур ахын зохиол, шүлгэн дотор амилчихаад явж байхыг хараад яагаад ч юм би Аюур ахыг аль дээрээс л таньдаг байсан юм шиг санагддаг. Блогтоо аюур ахын доорх шүлгүүдийг толилуулж байна. Өөрийнхөө "хамгийн" дуртай шүлгүүдээ жаахан нөөж байгаад дараа оруулнаа.
УЛААН НАВЧ Миний тасдсан, миний мартсан Улаан навчны төлөө Энэ цэцгийг тасалья. Үе үехэн санагддаг Тэр эмзэгхэн навчнаас Үнэртэж байсан хайрыг гишгэснийхээ төлөө Энэ цэцгийг тасалья. Тасарсан цэцгийг залуугийн алдаа гэж нэ... Шөнө дунд цас орж байна Л.ӨЛЗИЙТӨГС
Би Л.Өлзийтөгс эгчийн тухай өчнөөн юм бичмээр байна, гэхдээ Өлзий эгч яруу найрагтаа л өөрийгөө хангалттай илэрхийлдэг. Өлзий эгчийн шүлгийг өнгөөр дүрсэл гэвэл надад яагаад ч юм цасны өнгө хамгийг тохирох юм шиг санагддаг. Цасыг бүхэлд нь харахад хичнээн цагаан, хиргүн тунгалаг билээ, харин ойртоод сайн ажиглавал тэр цагаан цасан дунд жижигхэн хар тоосонцрууд байхыг анзаарна. Тэр бол ганцаардал, уйтгар, гуниг, мухардал, өөртөө итгэл алдрах гэсэн бидний мэдрэмжийн хар бараан хэсэгт хамаатай зүйлс. Гэвч тэр бүхэн цасан дунд байгаа болохоор цаана л гэгээн, бас цагаан байдаг. Өлзий эгчийн шүлгэ...
СЭТГЭЛ ХУВААГДАХ ӨВЧИН (multiple personality disorder)
Нэг ийм хачин сэтгэцийн өвчин байх юм. Их сонирхол хөдөлдөг юм. Яг үнэндээ бид амьдрал дээр өөрсдөө хичнээн ч дүрд хувирах шаардлагатай болдог билээ дээ.
СЭТГЭЛ ХУВААГДАХ ӨВЧИН Dissociative Identity Disorder, multiple personality disorder, Minds in many pieces [1] Сэтгэл хуваагдах өвчнийг Америкийн сэтгэл судлалын холбооноос дараахь байдлаар албан ёсоор тодорхойлсон байдаг: Сэтгэл хуваагдах өвчин гэдэг нь хүн сэтгэцийн хувьд бие биенээсээ ангид, эсрэг тэсрэг өөр хэлбэрүүдэд хуваагддаг хүний сэтгэхүйн гажсан үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүний дотор дор хаяж хоёр өөр шинж төлөв бүхий зан... Юу ч гэхүү
Өнөөдөр нэг л бүрхэгхэн байнаа. Нэг андын эмээ нь талийгч болсон. Бас нэг андын багын найз нь бас л талийгч болсон байхын. Хоёулаа өнөө өглөө шүү. 1998 оны энэ өдөр ардчилалын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан..Яачихсан өдөр вэ. Хичнээн олон хүн үүнд итгэж чадахгүй гансран суугаа бол. Үхэл гэдэг зүйл хэнийг ч цаг нь болсон ч бай гүй ч бай дураа хүрвэл хэзээ ч хамаагүй дуртай цагтаа аваад л явдаг нь шударга бус мэт. Өглөөнөөс хойш одоо хүртэл утсаа аваад эмгэнэл илэрхийлэх зүрх хүрэхгүй л сууна. Ирсний хойно явдаг нь жам ч гэлээ бурхан өгсөн шигээ буц...
Сэмэрч хийсэх хэдэн үгсГуниг дагасан шөнийн уйтай мөчүүдэд Гутрал чирсэн хайрын дурсамж хөврөх юм Гундаж яваагүй сэтгэл зүрхний минь хүч Гуйвж бас сэмрээд юм үлдэх шинжгүй ээ
Хайрлаж явахсан гэсэн бодолдоо Хамаг бие минь дүрэлзэн асаж Хатан бүсгүй төрхөнд чинь сэтгэл алдан шунаж Харанхуй шөнийг умартаад шүлэглэж суух нь юун бэ
Догдлон байж чамайг хараад санаа алдан тайвширдагсан Дорд муу үзэгдсэн ч хамаагүй дэргэд чинь л байхаар сайхансан Дусал дуслаар нулимс бөмбөрөөд чамайг бас үддэгсэн Дуу дуулан тайвшрах гэж дутуу хагас аялдагсан
Чиний үгийг хүлээсэн хоног өдрүүдийн уртыг яана Чин зүрхнээсээ хайрласан цаг... ЧамдааЧиний минь уруул бал бурмын амттай байлаа Чин зүрхний хайрын улаан дарсны өнгөтэй байлаа Чимээгүйхэн инээмсэглэх нүд чинь оддын гэрэл гэгээтэй байлаа Чихэнд сонсогдоогүй ч зүрхний чинь цохилт янаг хайрын хөгтэй байлаа... Булбарай гарыг чинь атгаад явахад бусдаас би жаргалтайгаа мэдэрлээ Бурхан гуйсан ч чамайгаа өгөхгүй ээ гээд ардаа нуугаад алхалмаар байлаа Борхон нүдэнд чинь сэтгэл татагдаад хайрын мананд төөрөө юу би чин... Янаг хосын дуулалХайрын цэцэрлэгт хүрээлэнд хос залуус алхална Ханхүүгээ сугадаад хөөрхөн бүсгүй мишээнэ Ханаж цадаж уйдамгүй дурлалын харцаар ширтэлцэнэ Хагацаж салгаж боломгүй хайрын сэтгэлээр гагнагдана..
Хүсэж бас тачаадсан халуун амьсгаагаа мэдэрцгээж Хүний нүднээс далдхан хоёулхнаа байхыг л эрхэмлэнэ Харанхуй шөнийн жиндээх салхийг анзаарах сэхээгүй тэд Хайрынхаа илчэнд дул... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудУхааралБодол сэтгэлийн үзүүрт Арай л бишээ Гайхалтай гайхамшигтай миний амьдрал бусад гэхдээ л өөр Сүүлийн бичлэгүүдЗАЛУУУУУУУУУСАААААААА ТАААГАААРАЙБи аз жаргалтай хүн мөн болуу? хуурамч хэрнээ чин үнэн энэ л байна. өчигдөр буюу 11.17.энэ бол гайхамшиг энэ өдөр энэ насны минь жаргал Хаанаас хэн гэгч нь вэ хө сайнуу хүмүүсэээ Найзуудarch_tseegii director DESI gvn gump Тархи өрөмдөгч Тодбэх |