би үхсэн ч миний мөрөөдөл үхэхгүй

Broken heart /minii shulguud geh uu dee/

Бичсэн: gvn
12:07 , 2009-10-19 .. Бичигдсэн: Миний бичлэгүүд .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
Юу гэж бичихээ сайн мэдэхгүй л байна. Ямар ч байсан нэг хүнд дурлаад, тэр дурлалаас доор байгаа ийм хэдэн мөртүүд л үлдэж дээ. Гэхдээ тэр хүн биш, би л өөрийгөө зовоосон. 

О.М-д

Чи,  нүдэнд минь бүрхчихээд урсаж амжаагүй нулимс

Чи, дотор минь сэрчигнээд л байдаг навчсын чимээ

Чи, буланд шигдээд чимээгүй гунигладгын шалтгаан

Чи, уншаад л байвч хуудас нь барагддаггүй тийм нэгэн ном

Чи, одоогоос өнгөрсөнлүү намайг булааж оддог шидтэн

Чи, зүрхэнд  сэмээрхэн шургалчихаад

    зүүдийг эзэгнэгч дураараа зочин

Чи,.....

Гэрэлд нь инээд цалгиулан гүйж болдог ч

Дусалд нь уйтгарлан доошоо б...



Миний шүлгүүд гэх үү дээ...

Бичсэн: gvn
11:49 , 2009-10-19 .. Бичигдсэн: Миний бичлэгүүд .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос


Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урьд өнгөрсөн байлаа. Г.А

 

Амьдрал хэмээх номыг

Алгуурхан дэлгээд уншиж сууна

Уншаад л байгаа хэрнээ

Учир нь олдохгүй хачин ном.

Хамгийн жаргалтай мөчүүд ард хоцровч

Хойш нь эргүүлээд уншиж болдоггүй

Хамгийн бэрх зовлон өмнө дурайвч

Урагш нь эргүүлээд мэдчихэж болдоггүй

Хачин ном.

Хаяадаа тэр номыг тас хийтэл нь хаагаад

Хаашаа ч юм бэ  явчихмаар санагдавч

Дараагийн хуудсанд юу байгааг мэдэхээр

Тэвчин үлддэг.

Ураад базчихмаар хуудсууд нь улам тодрох

Энхрийлэн илбэмээр хуудсууд нь улам бүдгэрэх

Энэ ойлгомжгүй номын сүүлчийн мөрөнд

Юу байх бол?

….оны….сарын….өдөр үхэв.

Төг...



yu bichmeer bn teriigee l ...

Бичсэн: arch_tseegii
16:15 , 2009-10-16 .. Бичигдсэн: minii bodol .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
    Бvсгvйчvvддээ.
Уруулаан буд бvсгvй минь
Унжуу дорой бvv яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бvv сvйд бол
Хvссэнээрээ л амьдар бvсгvй минь
Хvлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бvсгvй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи гоёл бvгдээн зvv
Сайхан vнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлан дуу бvv аялаа бvсгvй минь
Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдраарай.
 

...


yu bichmeer bn teriigee l ...

Бичсэн: arch_tseegii
16:01 , 2009-10-16 .. Бичигдсэн: minii bodol .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
        Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй


Би зохиогоогүй шүү Зүгээр таалагдсан учраас биччихлээ


...


ШҮЛГҮҮД-Б.ОДГЭРЭЛ

Бичсэн: gvn
11:59 , 2009-10-16 .. Бичигдсэн: Яруу найраг .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Одгэрэл бол үнэхээр сонирхолтой яруу найрагч. Энд оруулсан 3 шүлэгт би хамгийн дуртай. Уншаад эхэлмэгц л шууд өнгө аяс нь мэдэгдэх байх, шууд, хатуу, тэгсэн хэрнээ мэдрэмжтэй шүлгүүд. Яагаад ч юм энэ гурван шүлгийн мөрүүд хамгийн их санаанд ордог юм.
Адгуусан дунд байдаг амгалан цэцэн жинхэнэ зохирол
Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэднэ гэдэг мөрт зугаа цэнгэлийн хоосныг сануулах мэт байдаг.

Нэгэн намрын өдөр уйтгарлаад л байсан юм, тэгээд хамгийн сүүлд оруулсан энэ шүлгийг уншаад учиргүй сайхан мэдрэмж төрж билээ, гудамжинд байгаа навчсыг аваад хадгалан нандигнана гэхээр нэг л гоё ...


Ерөнхийлөх ба нэг бүрчлэх (айхтар гүн бодол)

Бичсэн: gvn
10:58 , 2009-10-16 .. Бичигдсэн: Илэрхийлэл .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ бичсэн зүйлээ уншсан чинь хэрэндээ "гүн ухаандах" гэсэн юм уу, айхтар л юм бичсэн харагдаж байна. Ердөө миний л бодол, ажиглалт юм даа. Агуулга, үг сонголт, логикийн алдаанууд байхыг үгүйсгэхгүй шүү. Зүгээр л миний дотроос ямар ч шүүлтүүргүйгээр шууд асгарсан бодлын хэлхээс гэж бодон хүлээж авна уу.

ЕРӨНХИЙЛӨХ БА НЭГ БҮРЧЛЭХ

Аливаа зүйлийг ерөнхийлж ярихад сэтгэл зүрхний оролцоо хэрэггүй, зүгээр л тархи ажилладаг. Сэтгэл хөдлөлгүй, хүйтэн хөндийгөөр аливаа зүйлийг ерөнийлж, онолын ерөнхий томьёоллыг нь хэлж болно. Харин “нэг бүрчлээд” ирмэгц л сэтгэл хөдлөнө, сэтгэл өвдөнө, нулимс гарна.

Алив...


УРД ШӨНЖИН МОДОН САНДАЛ ХИЙЛЭЭШД....

Бичсэн: DESI
07:34 , 2009-10-16 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

 

…………За байз шугамдаал тааруулж байгаад л хөрөөдсийм даа хараал идмэр чинь яахаараа урт богино болчихдог байнаа. Дахиад хэмжив 45 см энэ бас 45 за яг таарч байна /ДРРР ДРРР ДРРР ДРРРР/ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ НОВШОО дахиад урт богино болчихлоошд ХАРААЛ ИД дахиал хийхээс 6 см Х 6см за одоо өндөр нь 45 см энэ тал нь бас 45 см /ДРРР ДРРР ДРРР ДРРРР наашаа цаашаа татнаа хө .. мод мод хатуу хө хөрөө хөрөө хурцаа хө/ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ яаж хэмжхээрээ ингэдэг байнаа бас дахиад урт богино болчихсон байна шдэээээээээээээээ. Шал балайн энэ шугам…. арай бишээ зүгээр л байна даа ……….хараал ид Дахиал зурахаас 45 ...



Цас+утаа=?,

Бичсэн: director
12:59 , 2009-10-15 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
     Цас ороод л, малгайлаад л өнөөдөр чинь харин гараад тааралдсан хүнийг угаачмаар өдөр байна уу гүй юу, бусдаараа бол ч нэх баясаад бахархаад байх юм алга доо.  Цас орохоор гутарсандаа улаан хоолойгоо утаад унадаг нөхөр байгаан би. Гэхдээ яахуу хорвоогийн жам юм хойно ордог юм ороол, хөлддөг юм хөлдөөл, гэсдэг юм нь гэсээл эхлэхийм хойно.  Цас орохтой уялдаад нүүрснийх нь балиар заваан утаа нь Улаахан хотыг  минь яг л шартсан хүний царай шиг болгоо хаячнаа бас. Одоо тэгээд чухам л бяд чинь утаагүй түлш, шахмал, наалдмал түлш эн тэртэй болжаагаа туршжаагаа гээд хашхираад байсан гаруудын ид ш...


Цастай өдрийн бодол

Бичсэн: gvn
12:43 , 2009-10-15 .. Бичигдсэн: Илэрхийлэл .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос

 Цас ороод сэтгэл хөдлөөд сайхан байна оо. Сая ажил дээрээ байж байгаад тэсгэлгүй гарч шинэхэн цастай, шинэхэн агаар амьсгалж байгаад орж ирлээ. Цас дусагнан бууж байгаа тэнгэрийг ширтээд зогсоод л байхаар цас унаж байгаа биш харин би дээшээ нисээд байгаа юм шиг “шидэт” бодол төрдөг юм. Миний нисэж байна гэж өөрийгөө төсөөлөх бяцхан нууц арга маань. Борооноос ялгаатай нь цасыг орж байгааг нь нэг бүрчлэн тогтоон харж үзэсгэлэнг нь “барьж” болдог нь гоё шүү.

Нээрээ бороо гэснээс сэтгэл санаагаар унаад өөрийгөө шинэчилмээр, муу муухай бодол бүхнээсээ салмаар байвал ширүүн бороонд шалбайтлаа норох...


yu bichmeer bn teriigee l ...

Бичсэн: arch_tseegii
10:23 , 2009-10-15 .. Бичигдсэн: minii bodol .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой ч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч өчүүхэн бодолтой, нэг эхнэртэй боловч олон асуудалтай, илүү анагаах ухаанжиж байгаа ч их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, Бурханд цөөн залбирах юм
...


{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 34 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Ухаарал
Бодол сэтгэлийн үзүүрт
Арай л бишээ
Гайхалтай гайхамшигтай
миний амьдрал
бусад гэхдээ л өөр

Сүүлийн бичлэгүүд

ЗАЛУУУУУУУУУСАААААААА ТАААГАААРАЙ
Би аз жаргалтай хүн мөн болуу?
хуурамч хэрнээ чин үнэн энэ л байна.
өчигдөр буюу 11.17.энэ бол гайхамшиг
энэ өдөр
энэ насны минь жаргал
Хаанаас хэн гэгч нь вэ хө
сайнуу хүмүүсэээ

Найзууд

arch_tseegii director DESI gvn gump Тархи өрөмдөгч Тодбэх