би үхсэн ч миний мөрөөдөл үхэхгүй

Яах гэж блог бичдэг юм бэ

Бичсэн: director
10:46 , 2009-10-29 .. Бичигдсэн: Бодрол .. 38 сэтгэгдлүүд .. Холбоос
     Яах гэж?
-Стрээсээ тайлах гэж
-Бодол саналаа хуваалцах гэж
-Найз нөхөдтэй болох гэж
-Мэдээ мэдээлэл түгээх гэж
-Өөрийн сонирхлоо хөгжүүлэх гэж
-Зах зээлд ашиглах гэж// зар сурталчилгааны маягаар
-Хэн нэгэнд тус дэм болох үүднээс
-Хэн нэгний чихийг хонхдох гэж// нийгэм дэх үйл явдал
 гэх мэтчилэн хүн бүр яг яах гэж блог хөтөлдийн гэхэд янз бүр л хариулна. Эцсийн дүндээ нэг нэгнээ танихгүй ч гэсэн, зүс царайгаа мэдэлцээгүй ч гэсэн блог гэдэг зүйлийн цаанаас хаалт боолт, шүүлтүүргүйгээр харилцан хүүрнэлдэж, зөвшилцөн ойлголцож, бие биенийгээ эчнээ таньж эхэлдэг.  Өөр өөрийн зорилготойгоор блог нээдэ...


МИНИЙ АЙДАС

Бичсэн: DESI
01:04 , 2009-10-29 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос



Хараал идсэн төрсөн өдөр өнгөрлөө энэ өдрийг үзэн ядсаар явтал хорвоо дээр хорин хэдэн жил амьд ангалзаж мэнд мэлтэлзэж яваа юм байна. Хамаатан садан, сайн найзууд, сайхан хүүхнүүд, танил найзаас, танихгүй аниагаас,хүртэл Мэссэнжер, Мэссэж хоёроор дамжуулан Ар араасаа алсын зайны уруул озсон олон үнсэлтүүдээс авхуулаад, алиа хошин, амжилт бүтээл, алдар нэр, халуун янагийн, хайр энхэрийлэлийг хамар цоригтол ханхлуулсан үй түмэн мэндчилгээ час халуунаараа урсан ирж уйтгарт сэтгэлийг минь түймэрдэж, уран үгээр булшилж орхилоо. Хариу болгон талархалын мөрүүд бичсээр байтал хуруу цэврүүтэн ...



Сонин л юм, хачин л юм

Бичсэн: director
17:19 , 2009-10-27 .. Бичигдсэн: Funny .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Дээхнэ ''Хорвоогийн сонин хачин'' гээд нэг үнэн худлаа нь мэдэгдэхгүй гаж донтой сонин гардаг байсандаа, та нөхөд санажийнуу гүй юу. Тэгсэн одоо нетээр бас үнэн ч юм шиг худлаа ч юм шиг, айлгаад ч байгаам шиг ичээгээд ч байгаам шиг, сүрдүүлээд ч байгаам шиг сүхдээд ч байгаам шиг тоо ''мэдээнүүд'' байнаа байна. Жишээ нь ингэжийн шд, аан гээд уун гээ, тэр тоо баримтыг нь би дор дор задлан шинжлэх гэж үзлээ

Хvний зvрх жилд 36.800.000 удаа цохилдог
// аймар элэгддэг байх нь ээ, кофе уухаа больноо. хүнд дурлаад байвал удкуу талийгаач болохым б...


Ертөнцөд сайхан зүйлс хавьгүй их

Бичсэн: gvn
10:41 , 2009-10-27 .. Бичигдсэн: Миний бичлэгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
...Үлэмжийн гоо сайхны өмнө
Үлэмжийн гоо байхыг хүснэм
Харанхуй чанад дахь гүн гэгээ
Хачин намуун гэрэлтэхийг хүснэм
                                   Л.ӨЛЗИЙТӨГС 

Бага байхад харанхуйд ганцаараа сэрээд учиргүй айдаг байж билээ. Тэгмэгц нөгөө өрөөнд хүмүүс точигнож байх чимээг сонсмогц тайвширчихна. Босоод нүдээ нухалсаар ээж дээрээ, эсвэл өвөө дээрээ очиход “охин минь сэрчихлээ” гэсээр хошуу цорвойлгон угтана гэдгийг мэдэх болохоор л тэр. Балчир ухаандаа хэзээ ч ганцаараа харанхуйд сэрэхгүй юм шиг бодож явлаа.  Үргэлж л хананы цаадхан талд хайртай хүмүүс минь хүлээж байх юм шиг санадаг байж.

Өсвөр...


Ганцаардахын учир

Бичсэн: gvn
10:39 , 2009-10-27 .. Бичигдсэн: Илэрхийлэл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
ГАНЦААРДАХЫН УЧИР
Хурдан явахыг хүсвэл ганцаараа яв, хол явахыг хүсвэл ханьтай яв гэсэн зүйр үгийг саяхан олж сонслоо. Тиймээ амьдрал хэмээх холын аянд ядрахад түших ханьтай байх сайхан. Хэцүү үеүдэд ганцаардан шаналахад тайтгаруулах хэн нэгэн хажууд байх сайхан. Хүн төрснөөсөө эхлээд л хүмүүсийн хүрээлэлд орж гэр бүлийнхээ гишүүдтэйгээ арай томроод ангийхаа хүүхдүүдтэй, за тэгээд ажлыхантайгаа гэхчлэнгээр зохицож амьдрах шаардлагатай тулдаг. Хүмүүстэй хэр сайн зохицож, нийцэж чадсан нь амжилтанд хүрдэг болсон цаг. Магадгүй хамтын хүчээр бэрхшээл, саадыг даван туулахад амар байдаг байх. Ажилд ...


Уйтгартай ч байна, гунигтай ч байна

Бичсэн: gvn
10:15 , 2009-10-27 .. Бичигдсэн: Зурвас бодол .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ гарчиг бол миний дуртай нэгэн шүлгийн мөр л дөө. Уйтгарлах, ганцаардахаараа энэ шүлгийн нэрнээс ишлэх дуртай. Ойрд ханиад хүрч өвдөөд, ямар ч бүтээмжгүй царайлчихаад, юу ч хийсэн нэг л сулбайсан юм байгаа болохоор урамгүй байна оо. Тэгээд өдөр болгоны амьдрал яг л нэгэн хэвийн, оройд ажилаасаа ядарчихсан ирнэ, хэдэн номруугаа ширтэж ширтэж, сүүлдээ бүр уншихаас ч залхуу хүрээд ойрд ганц ном ч сөхөж харсангүй. Би хэзээ ном уншихаас залхдаг болоо вэ? Хар багаас маань үргэлж надтай хамт байсан хамгийн үнэнч нөхрөөсөө ингэж урвах гэж? Өөрийгөө ажиглаад л байхаар "би хэзээ ийм болсон юм бол" гэ...


Evanescence_-_My_Imortal

Бичсэн: arch_tseegii
14:42 , 2009-10-24 .. Бичигдсэн: durtai duunuud .. Холбоос

yu bichmeer bn teriigee l ...


evanescence minii durtai hamtlag

Бичсэн: arch_tseegii
14:27 , 2009-10-24 .. Бичигдсэн: durtai duunuud .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



Бологийхондоо

Бичсэн: arch_tseegii
18:40 , 2009-10-22 .. Бичигдсэн: minii bodol .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
За сайн байцгаана уу. Энэ блогт би ер нь дуртайлдаа.. анхны юм гэж угаасаа л дотно сэтгэлд хүрсэн байхымдаа. Тийм ч болохоор Энэ блогийн хүмүүсийн бичлэгүүд надад их таалагддагийма. Гэхдээ бас зүгээр байхгүй өөр блогруу зочиллоо... бас нэг шинэ блог нээж үзлээ... үнэхээр бүткүүнээ бүх заавар нь монголоор байгаа ч гэсэн ойлгохгүй юм байналээ. Би бүр юм ойлгохоо ч болицымуу бүү мэдээ.. за энэ ч яахав гол нь блог мн-ий бичлэгүүд надад таалагддаг л да. Би уг нь та бүхэн шиг амьдрал бодролоо бичмээр байдагч зав олдкуу ажил ихтэй, ажил бага байсан ч өдөр юм бодох гэхээр олигтой юм ч орж иркумдаа тэг...


АЗ ЖАРГАЛ

Бичсэн: gvn
12:28 , 2009-10-19 .. Бичигдсэн: Миний бичлэгүүд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос


taken by nikeks999

АЗ ЖАРГАЛ

Өглөө босов

Орчуулгаа хийв

Ороо засав

Унтахаар зэхэв

.................

Өглөө болов.

Амьдрал минь

Аравхан үгэнд багтахуйц

Ийм энгийн.

Аз жаргал маань

Бүр ч энгийн:

Амтархан унших

Сэм гуниглах

Салхины өөдөөс

Нүдээ аниад

Санаа алдах

Ахиад л унших

Аар саархан бодлоо

Аз жаргал болтол нь дэвэргэх.

Хүүхэд нас шиг гэгээн тунгалаг

Энэ л өдрүүдээс

Амтлах гэж адгаж байсан

Аз жаргалын өнгө тодрохыг

Амьдрал, жаргал ийм энгийнийг

Арай хожуу ч гэсэн ухаарсан нь

Ахиад л аз жаргал байв.

2009.3.12. ...


{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 34 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Ухаарал
Бодол сэтгэлийн үзүүрт
Арай л бишээ
Гайхалтай гайхамшигтай
миний амьдрал
бусад гэхдээ л өөр

Сүүлийн бичлэгүүд

ЗАЛУУУУУУУУУСАААААААА ТАААГАААРАЙ
Би аз жаргалтай хүн мөн болуу?
хуурамч хэрнээ чин үнэн энэ л байна.
өчигдөр буюу 11.17.энэ бол гайхамшиг
энэ өдөр
энэ насны минь жаргал
Хаанаас хэн гэгч нь вэ хө
сайнуу хүмүүсэээ

Найзууд

arch_tseegii director DESI gvn gump Тархи өрөмдөгч Тодбэх