би үхсэн ч миний мөрөөдөл үхэхгүй

art - уран зураг үзжыгаарай

Бичсэн: arch_tseegii
16:36 , 2010-05-26 .. Бичигдсэн: busad .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос


Б.Вандан 2005 - Ноён торс /тосон будаг/

Энэ манай багшын бүтээл одоо уран зургийн галерейд байдаг.



Ц.Энхжаргал - Мөнхөд оршихуй /тосон будаг/

харин энэ зураг надад таалгдды


 
До.Болд - Усанд орж буй эмэгтэй


2 өдрийн өмнө уран зургийн галерейд манай сургуулийн диплом хамгаалалт болоод тэрүүгээр нэг ороод гарлаа манай дүү нар гайгүү гайгүү самбарууд дэлгэн тависан байнлээ за тэр яахуу харин санаандгүү явжыгаад нөгөө Баттогтох гээд далны ясан дээр сийлдэг хүн байдагдаа тэрний үзэсгэлэн гарч байсын байна галерей дотор тэнэж яваад олоод үзлээ үнэхээр гоё үзэсгэлэн байнлэ
нэг хүний хэлсэн үг байдагдаа ө...


гарчиг өгөхгүй ээ

Бичсэн: arch_tseegii
17:46 , 2010-05-11 .. Бичигдсэн: exterior design .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос
exterior хийх гэж оролдож байгаа нь... /жижэгхэн гарчиг өгвөл/
мэргэжлийн хүнд үзүүлэхээс айхымаа нээрээ
зурж байгаа байшингаа хот төлөвлөлтөөр батлуулах гэж нэг иймэрхүү юм хийгээл ичкуу явуулж байндаа хэхэхэ
ойрд энэ блогтоо өөрийнхээ бүтээлээс оруулаагүй болхоор нэг render оруулчья да



Дэндvv хайртайдаа Чамтай би ханилахгvй ээ

Бичсэн: arch_tseegii
11:11 , 2010-04-27 .. Бичигдсэн: яруу найраг .. 30 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад учирлаж гуйхгүй ээ

Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж өөрийг чинь элээхгүй ээ


Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ уян өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдэн Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдрэхгүй ээ

Дэндүү хайртайдаа чамтай би...


Яруу найраг

Бичсэн: arch_tseegii
11:26 , 2010-04-08 .. Бичигдсэн: яруу найраг .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Залуугаараа өтөлсөн
Зарим хүн, шүлэг сонирхдоггүй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггүй бололтой.

Аргагүй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгүй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!

Гэхдээ яруу найраг гэдэг
Гэрт хана унийн ширхэг бүхэнд
Өмссөн дээлд утас зүүний хатгаас бүхэнд
Өвөртөлсөн амрагийн уян шивнээний үг бүхэнд байдаг юм.

Хол гүнзгий худгийн уснаа
Ховоо хаяхад үүссэн долгис – яруу найраг мөн.
Хонь сувд мэт бүрхсэн дэнжид
Хоёр хүн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ.

Тэнүүн талд агийн ааг босгож
Тэнхээт морьдийн довтолсон мөр – яруу на...


Би хойд насандаа цэцэг болж төрөхгүй

Бичсэн: arch_tseegii
18:04 , 2010-03-14 .. Бичигдсэн: setgeliin boroo .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос

Уул уулсын энгэрт чимэг болж
Урсах голын эргээр өнгө нэмж
Учралт хосын болзоонд бэлэг болж
Урд насандаа нэгэн цэцэг байлаа би

Болзоонд хайртдаа барих гэж дурлалт хос
Будгийн сайхнаар урлах гэж уран зураач
Бийрийн үзүүрээр шүлэглэх гэж яруу найрагч
Бадаг дуундаа мөнхлөх гэж дуучин болгон
Бүгд надад хайртай байсаан

Гоёмсог төрхөөрөө ургамлын дотроос
Гайхам үнэрээрээ цэцэгсийн дундаас
Ганцаараа бусдын харцыг булаасан
Гал халуун хайрын бэлэгдэл байлаа би

Улаан дэлбээтэй гоёмсогт хэн бүхэн дурладаг
Утсан ишин дээрээ гэвч хэр удаан тогтохов
Хамгаас илүү үзэсгэлэнгээрээ орчлонд гайхууллаа ч
Хан хорвоогийн мандал дээ...



Сэтгэлрүү шагайгч түүнд Г.АЮУЗРАНА

Бичсэн: gvn
12:47 , 2010-03-05 .. Бичигдсэн: Яруу найраг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Сэтгэлрүү шагайгч түүнд гэсэн нэртэй зохиолч Аюурзанын шинэ шүлгийн түүвэр нэлээд хэдэн сарын өмнө хэвлэгдэн гарсан. Уншаад хэдэн шүлэг блогтоо оруулья гэж бодсон боловч номоо хүнд "алдаад" саяхан эргүүлж авсан тул одоо л тийм завдал гарч байна. Өөрт таалагдсан хэдэн шүлгээ доор сийрүүлье.

АМЬДАРЧ АМЖИХ
Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоон гарагаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сарх...


I am not a beautiful

Бичсэн: gvn
12:14 , 2010-03-05 .. Бичигдсэн: Миний бичлэгүүд .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Намайг хамгаас үзэсгэлэнтэй гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг бүхнээс онцгой гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг
Хааяа тэвчишгүй гуньдаг
Хаашаа ч юм нисэхийг хүсдэг
Хачин их тэмүүлэлтэй хэрнээ
Хаашаа ч явдаггүй
Харамсмаар тийм нэгэн гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг
Хосгүй сайхан гартай
Хараад ханамгүй харцтай гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Харамгүй хэлсэн магтаал бүрт нь баярламаар байвч
Хэн гэдгээ би л мэдэх болохоор
Хөөрч даанч чадахгүй нь
Хөөрч чадахгүйдээ гуньж байна
Үнэндээ, өөртөө гологдох гэдэг хамгийн том гуниг
өнөөдөр миний хувьд
Харин маргааш...хэн мэдлээ....


Зун хэзээ болох вэ?

Бичсэн: gvn
11:49 , 2010-03-05 .. Бичигдсэн: Миний бичлэгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос


Зун хэзээ болох вэ?
Шивэрч буй борооны үзэсгэлэнд автаад
Тагтан дээрээ удаан зогсохсон
Цэлмэж буй тэнгэрийг ширтэн
Цээжээ хөнгөртөл санаа алдахсан
Зун хэзээ болох вэ?
Бариад авмаар бяцхан солонго татсаныг хараад
Яг л хааяа ном уншаад инээдэг шиг ээ
(шоочхон мушилзаж байгаа ч юм шиг )
тийм жаргалтайгаар инээхсэн
Зун хэзээ болох вэ?
Шив шинэ борооны анхилах үнэр цонх тогшоод
Тэвчээр алдран ажилаа хаяаад
Дэггүй жаал шиг гараад гүйхсэн өрөөнөөсөө
Зун хэзээ болох вэ?
Нээрээ, бороо хэзээ орох вэ?
Бурхан минь....


Далавч нь гэмтсэн шувуу

Бичсэн: gvn
11:54 , 2010-03-03 .. Бичигдсэн: Миний бичлэгүүд .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос


Одоохондоо далавч нь гэмтсэн шувуу шиг болчихоод байгаа ийм нэгэн хүн дахиж тэнгэрт нисэх тухай одоохондоо төсөөлж ч чадахгүй байна.
Хэзээ ч намайг нисгэж хүчрэхгүй
Өрөвдмөөр бяцхан далавчаа хумиад
Өндийн босоод цааш алхая даа

гэсэн мөртийг хэзээ билээ бичиж билээ. Яагаад ч юм өөрийгөө далавчтай мэтээр, хэзээ нэгэн цагт бяцхан далавч минь өдөлж гүйцэхээр тэнгэрт нисч эрх дураараа дүүлнэ гэж боддог байлаа. Мэдээж энэ зүйрлэл л дээ. Ер нь хүн яагаад ч юм өөрийнх нь гүнд ямар нэгэн хүч ил гарахаа хүлээгээд нуугдаж байдаг гэдэгт итгэдэг, өөрийгөө онцгой гэдэгт итгэхийг хүсдэг байх. Би ч мөн ингэж итг...


QUOTES by Richard Bach

Бичсэн: gvn
22:49 , 2010-02-22 .. Бичигдсэн: Афоризм .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Цахлан Жонатан Ливингстон гэсэн номыг уншсаны дараа энэ эрхэм миний дуртай зохиолчдын тоонд зүй ёсоор багтсан юм. "Биелүүлэх хүч заяагаагүй тийм болж бүтэшгүй хүсэл хэзээ ч зүрхэнд чинь төрөхгүй, хүсэлээ биелүүлэхийн тул гагцхүү хөдөлмөрлөх л хэрэгтэй" гэсэн миний хамгийн дуртай афоризмыг Illusion буюу хуурмаг үзэгдэл зохиолдоо оруулсан байдаг. Үнэхээр хүний сайн сайхан, хүч чадалд итгэдэг, түүнийг зохиол бүтээлдээ харуулахыг эрмэлздэг гайхалтай хүн. Тэр хүний зохиолоос түүж авсан цөөхөн quote-уудыг блогтоо орчуулан оруулахаар шийдлээ. Хүлээн авна уу.

Richard Bach

If you love someone, set...


{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 34 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Ухаарал
Бодол сэтгэлийн үзүүрт
Арай л бишээ
Гайхалтай гайхамшигтай
миний амьдрал
бусад гэхдээ л өөр

Сүүлийн бичлэгүүд

ЗАЛУУУУУУУУУСАААААААА ТАААГАААРАЙ
Би аз жаргалтай хүн мөн болуу?
хуурамч хэрнээ чин үнэн энэ л байна.
өчигдөр буюу 11.17.энэ бол гайхамшиг
энэ өдөр
энэ насны минь жаргал
Хаанаас хэн гэгч нь вэ хө
сайнуу хүмүүсэээ

Найзууд

arch_tseegii director DESI gvn gump Тархи өрөмдөгч Тодбэх